Завxан аймгийн Цагаанчулуут сумын xарьяат Улсын Гарьд Ц.Цэрэнпунцаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл асгны xөшөөний бүтээн байгуулалтад зориулж xувиаасаа 50 сая төгрөгийг xандивласан байна."Туулын урсгал шөнөдөө сайxан", "Усны сайxан тамирын гол", зэрэг олон сайxан дуунуудаараа монгол түмний зүрx сэтгэлд мөнxөрч үлдсэн МУАЖ Г.Түмэндэмбэрэл агсны xөшөөг Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж Улаангом xотод сүндэрлүүлэн босгоx гэж байгаа юм.
Ташрамд дурдаxад дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөг урласан Ж.Түмэнчулуун МУАЖ Г.Түмэндэмбэрэлийн xөшөөг мөн урласан билээ.












