Улаанбурхан өвчний тохиолдлын тоог зарлахаас өөрөөр юу ч хийсэнгүй, ЭМЯ, ХӨСҮТ

435
Улаанбурхан өвчний тохиолдлын тоог зарлахаас өөрөөр юу ч хийсэнгүй, ЭМЯ, ХӨСҮТ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг ХӨСҮТ-ээс  тогтмол танилцуулж ирсэн.  Өнөөдрийн байдлаар тус өвчнөөр өвчилсөн 1075 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 209 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 754 тохиолдол нь эдгэрчээ. Улаанбурхан өвчнийг байршлаар нь танилцуулбал, Өмнөговь аймагт 209, Дундговь аймагт 97, Төв аймагт 20, Улаанбаатар хотод 673 тохиолдол бүртгэгдээд байна.

Анх тоолж эхэлсэн цагаас хойш өвчний тохиолдлын статистик гэрлийн хурдаар өсөж байна. Тухайлбал, улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ.

Улаанбурхан өвчний тохиолдол өссөнийг зарлахаас өөрөөр юу хийв ЭМЯ, ХӨСҮТ. Тохиолдлыг бууруулах ямар арга хэмжээ авсан гэдэг нь тодорхойгүй байна. Удахгүй сар орчмын дараа бага ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ. Урин дулаан цагт гадаа тоглох нь элбэгшинэ. Тиймээс өвчний тохиолдол буурахгүй харин ч эсрэгээрээ ихсэх төлөвтэй байна. Өдөрт энэ мэт 40,50-аараа нэмэгдвэл цаашид өвчлөлийг барьж тогтооход хэцүү болно.  Өвчлөлийн тохиолддлын тоог зарлан, гараа угаахыг зөвлөж суугаа  ЭМЯ, ХӨСҮТ дорвитой арга хэмжээ авах цаг болоогүй юу. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болохвий дээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

УДШ-ийн Хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ
a
admin
·2025-05-29 09:42

УДШ-ийн Хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

Иргэдийг эмнэлэгт шаардлагагүй хэвтэж, үр ашиггүй зардал гаргаж байна гэснийхээ төлөө Т.Мөнхсайхан сайд огцроход ч багадна
a
admin
·2025-05-07 11:10

Иргэдийг эмнэлэгт шаардлагагүй хэвтэж, үр ашиггүй зардал гаргаж байна гэснийхээ төлөө Т.Мөнхсайхан сайд огцроход ч багадна

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан 9,6 тэрбумаар гаднын 5 үйлдвэртэй эмийн гэрээ хийсэн. Бүр даатгалын сангийн мөнгөөр шүү…
a
admin
·2025-05-06 09:23

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан 9,6 тэрбумаар гаднын 5 үйлдвэртэй эмийн гэрээ хийсэн. Бүр даатгалын сангийн мөнгөөр шүү…

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайхан халаа сэлгээ хийх зуурт  салбар нь сөхөрлөө
a
admin
·2025-05-04 16:51

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайхан халаа сэлгээ хийх зуурт салбар нь сөхөрлөө

Иргэд, эмч нарыг залхааж буй олиггүй олон шийдвэрээ цэгцэлнэ үү, Т.Мөнхсайхан сайд аа!
a
admin
·2025-05-02 10:37

Иргэд, эмч нарыг залхааж буй олиггүй олон шийдвэрээ цэгцэлнэ үү, Т.Мөнхсайхан сайд аа!