Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ

287
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаа дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр "Улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалтад хамрагдах ёстой 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, одоогийн өвчлөлийн 6 хувийг эзэлж байгаа товлолт дархлаажуулалтын нас нь болоогүй буюу 6-8 сартай хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийх ажил үргэлжилж байна. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажил зургаадугаар сарын 23-наас долдугаар сарын 9-нд явагдана. Нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг дүүрэг, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хийж буй.
Нийслэлийн хувьд есөн дүүргийн 158 өрхийн эмнэлэг ажлын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагт ажиллаж байгаа.
Хоёр тунгаа бүрэн хийлгэж байж улаанбурханаар өвчлөх эрсдэлээс сэргийлэгдэх боломжтой. Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг и-Монголиагийн лавлагаанаас шалгаарай. Мөн ягаан дэвтрээ шалгах хэрэгтэй. Хэрэв ягаан дэвтэрт вакцин хийлгэсэн тухай бичигдсэн ч и-Монголиад байхгүй бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө аваачин улаанбурханы вакцинд хамрагдсан гэж дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгүүлэхийг хүсэж байна. Хэрэв и-Монголиад бүртгэгдээгүй, ягаан дэвтэрт тэмдэглэгээ байхгүй бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө очиж дархлаажуулалтад хамрагдана уу. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх хугацаанд хоёр багаар ажиллаж байгаа. Нэг баг нь өрхийн эрүүл мэндийн төвд дээрээ уртасгасан цагаар ажиллаж байна. Хоёр дахь баг нь явуулын баг. "Хаалганаас хаалганд" арга хэмжээгээр товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн нэрийг бүх өрхийн эрүүл мэндийн төв дээр гаргасан байгаа. Энэ дагуу өрх өрхөөр дархлаажуулалт хийж байгаа" гэв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо