ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр улаанбурхан өвчний халдвар өндөр байгаа гээд "Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд өнөөдөр эндсэн харамсалтай явдал болсон. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, маш хүнд байдалтай. 2-3 эмнэлэг дамжсан байдалтай ирсэн" гэх мэдээлэл өглөө. Сүүлийн үед улаанбурханаар өвчлөх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Гэвч ХӨСҮТ бага насны хүүхдээ олон нийтийн газраар бүү дагуулж яв, гарыг нь сайн угаалга гэх зөвлөмж өгөхөөс өөрөөр хэтрэхгүй байна. Удахгүй сурагчдын зуны амралт эхэлнэ. Урин дулаан цаг ирсэн тул хүүхдүүд гадаа тоглох нь олширно. Тиймээс улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд зайлшгүй дархлаажуулалтад хамрагдаарай хэмэн ХӨСҮТ-өөс анхааруулж байна.





