Украин улс Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө
Украины арми Пүрэв гарагт Каспийн тэнгис дэх Оросын газрын тос боловсруулах болон тээвэрлэлийн дэд бүтэц рүү алсын тусгалтай нисгэгчгүй нисэх онгоцоор цохилт өглөө. Энэ үйл явдал нь зөвхөн цэргийн ажиллагааны цар хүрээг өргөжүүлээд зогсохгүй, эрчим хүчний салбар дахь нөлөөллийг нэмэгдүүлж, олон улсын эдийн засаг, геополитикт шинэ сорилт үүсгэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны нийтлэг дэд бүтэц, тэр дундаа "Lukoil"-ын эзэмшилд байдаг "Filanovsky" газрын тосны байгууламж, мөн "Rosneft"-ийн "Saratov" газрын тосны үйлдвэрийг анх удаа хяналтад оруулсан байна. Түүнчлэн, Казахстанаас Хар тэнгис рүү нийлүүлдэг "Caspian Pipeline Consortium" буюу Каспийн тэнгисийн түүхий нефтийн тээвэрлэлтэд хариуцлагатай байгууллагад олон удаагийн халдлага үйлдэгдэж, тээвэрлэлтийн аюулгүй байдал эрсэдсэн байгааг анхааруулж байна.
Энэ нь оросын маргааны хүрээнд бус, дэлхийн эрчим хүчний нөөцийн тогтворгүй байдалд шууд нөлөөлж буйг шинжээчид онцолж байна.
Европын холбоо руу чиглэсэн газрын тосны хоолойн халдлага, тухайлбал Оросын газрын тосыг тээвэрлэж буй "Дружба" хоолой 8 сараас хойш таван удаа дайралтад өртөж, Унгар зэрэг орнуудын эсэргүүцлийг өсгөсөн юм. Энэ нь эрчим хүчний салбарт үүсэж буй давхар сорилтуудыг илтгэн харуулж байна.
Эх сурвалж CNN Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн











