УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуухад "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээн егөөдөн доромж байдлаар хандсан учраас АН-ынхан уучлалт гуйхаас нааш чуулганы хуралдаанд суухгүй гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуусны дараагаас гарч эхэлсэн миний тухай нэвтрүүлгүүдийн агуулга, мэдээлэл бүхэлдээ худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ээж нь улс төрд явсных нь төлөө зураг, нэрээ тавиулж, гүтгүүлэн доромжлуулсан охиноосоо түмэнтээ уучлалт гуйя. 2020 онд танилцан үзэл санаа, итгэл үнэмшлээрээ нэгдэн улс төрийн клуб хамтран байгуулж, багагүй хугацаанд цугтаа яваа журмын нөхөр Майнбаярын Тулгат Эмми (эхнэр нь) хоёроо бас эвгүй байдалд оруулж буйдаа гүнээ харамсаж, түмэнтээ уучлалт хүсье" хэмээв.









