УИХ-ын гишүүдийг авлигадах мөнгө 10 саяас 15 тэрбум болтлоо өсчээ

361
УИХ-ын гишүүдийг авлигадах мөнгө 10 саяас 15 тэрбум болтлоо өсчээ
Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу 2026 оны хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яаманд хүргүүлж буй. Энэ нь хуулийн хугацаатай бөгөөд санал авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газар, Сангийн яам УИХ-д тойргоос сонгогдсон 78 гишүүн бүрээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авч, "гишүүдийг авлигадах" ажлыг зохион байгуулж байна хэмээн УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара нийгмийн сүлжээнд мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна.  УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Х.Баасанжаргал тойргийн төсвийн талаарх мэдээллийг анх нийт гишүүдийнхээ группэд бичсэнээр тойргийн төсвийн хуйвалдааныг мэдлээ гэж тодотгожээ. 
Ямартай ч,  Г.Занданшатарын Засгийн газар УИХ-ын гишүүдийг тойргийн төсөв нэрээр авлигадаж, Ерөнхий сайд, Засгийн газрынхаа насжилтыг уртасгах төлөвлөгөөндөө орсон бололтой.Нэг үгээр Сангийн сайд Б.Жавхлан, Г.Занданшатар нар гишүүдийг 480 тэрбумаар авлигадахаар зэхэж байна.
"Тойргийн төсөв" гэдэг ойлголтыг анх 2000-аад оны үед буюу Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа анх эхлүүлж, УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулж 10 сая төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж батлуулж байлаа. Цаашлаад Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж арав дахин өсгөж 100 сая, МАН-ын дарга М.Энхболд  500 сая төгрөгт хүргэсэн удаатай. Дараа, дараагийн засаг нь бүр нэг тэрбум, дөрвөн тэрбумд хүргэх төсөл ч оруулж ирж байв.  Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрын үед тойргийн мөнгө түүхэн дээд хэмжээнд буюу 15 тэрбум төгрөгт хүрлээ. . Өнөөдрийн байдлаар улсын төсвийн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай, Монгол Улсын гол орлого болох нүүрсний экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын бууралттай байна. Гэтэл Засгийн газар өнгөн дээрээ "төсөв хүнд байна, хэмнэлт хийнэ" гэчихээд хөшигний цаана тойргийн гишүүн бүрд 15 тэрбум төгрөг хуваарилах хуйвалдааныг эхлүүлсэн нь шившиг гэлтэй. Улстөрчид баяр наадмын урт өдрүүд, амралт алжаалаа тайлах үеийг андахгүй чоно борооноор гэгчээр элдэв хуйвалдаанаа сэмхэн зохион байгуулдаг, хууль журмыг баталдаг. Энэ удаад ч Г.Занданшатарын булхай ил болж, гишүүдийг авлигадаж хахуульдах гэсэн санаа зорилго нь ийнхүү ил болж,  олны анхааралд өртлөө. Шүгэл үлээсэн М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал гишүүдэд талархахаас аргагүй юм. 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо