Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс "Toyota Harier","Toyota prius 11" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 3-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж хутгалж, гэмтээн зугтаасан байна.
Уг этгээдүүд нь СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркын тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс дайчилан баривчлаад байна.






