Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 12 хүүхэд мориноос унажээ. Мориноос унасан 12 хүүхдийн найм нь соёолонгийн уралдаанд оролцож байхдаа унасан байна. Увс аймгийн Засаг дарга морины уралдаан зохион байгуулсан, замыг засаагүй хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдэж, дахин ийм явдал давтагдахгүй байхыг даалгажээ.












