Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, ОУХМ Тунгалагийн Санчирт Гавьяат тамирчин цол хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Үндэсний шигшээ багийн ахлагч, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн, Монголын сагсан бөмбөгийн нүүр царай болсон Тунгалагийн Санчир 15 жил гаруй хугацаанд тасралтгүй Монголын сагсан бөмбөгийг манлайлан, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж, дотоодын болон Олон улсын тэмцээнүүдэд төгс тоглолт, манлайллаа харуулж, Азийн наадам, FIBA-гийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг түүхэнд бичүүлсэн билээ.












