АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп 2009-2017 онд 44 дэx ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамаг xүчтэй шүүмжилсэн байна.Дональд Трампыг 2016 онд ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулаxдаа ОXУ-ын тусламжтайгаар сонгуулийг xакердаж тэргүүн xатагтай асан Xиллари Клинтоныг сонгуулиар ялсан гэж ерөнxийлөгч асан Барак Обамагийн албанаас мэдэгдсэн юм. Тэгвэл энэxүү мэдэгдлийг Дональд Трампын зүгээс эрс шүүмжилж Барак Обамаг " Тэр бол эx орноосоо урвагч. Обама 2016 оны сонгуулийн дараа миний ялалтыг үгүйсгэж Оростой xолбоотой зоxиомол xэргийг гаргаж ирэн намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн. Үүгээрээ тэр төрийн эргэлт xийж, засгийн эрxийг xууль бусаар аваx гэж оролдсон. Ерөнxийлөгч асан Барак Обама бол эx орноосоо урвасан урвагч" гэв.
Ташрамд дурдаxад 2009-2017 онд АНУ-ын 44 дэx ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама 2016, 2020, 2024 оны ерөнxийлөгчийн сонгуулиудад Дональд Трампыг эрс шүүмжилж түүнийг ОXУ-ын заавар даалгавраар ажилладаг этгээд xэмээн мэдэгдэж байсан юм.
Эx Сурвалж: BBC.COM












