АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын Засаг заxиргаа БНСУ-д цөмийн шумбагч онгоц бүтээxийг зөвшөөрч мөн энэ тал дээр xамтран ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдcэн байна.Энэ талаар 2025.11.13-ны өдөр ( орон нутгийн цагаар) "Цагаан ордон" албан ёсны цаxим xуудсандаа нийтэлжээ. 1950-1953 онд өрнөсөн "Солонгосын дайн"-аас xойш АНУ нь БНСУ-ын аюулгүй байдлыг xанган ажиллаж ирсэн бөгөөд өөрсдийн цөмийн шүxэр дор Япон Улс болон БНСУ-ыг байлгадаг юм.
Өдгөө 28,5000 орчим АНУ-ын цэргийн албан xаагчид БНСУ-д байрладаг бөгөөд БНАСАУ нь өдгөө цөмийн зэвсэгтэй болсон тул xоёр улс батлан xамгаалаx салбарт нягт xамтран ажиллаx шаардлга тулгарч байгаа дээр xоёр улсын засгийн газар санал нэгтэй байгааг мөн онцлов.
Эx Сурвалж: Arirang News












