Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

291
Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

9 дүгээр сарын 15-нд: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ.

9 дүгээр сарын 15-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

9 дүгээр сарын 15-нд: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ.

9 дүгээр сарын 15-нд: “Улсын эх дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэн, гурамсан номын нээлт "Богд хааны ордон" музейд болно.

9 дүгээр сарын 15-нд: Олон улсын Ардчиллын өдөр.

9 дүгээр сарын 15-нд: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан Элчин сайдын яамандаа хэвлэлийн хурал хийнэ.

9 дүгээр сарын 15-нд: “Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжихтэй холбогдуулан олон нийтэд, үйлчлэхгүй.

9 дүгээр сарын 15-нд: Ахмадын холбооноос ахмад настны тэтгэврийг нэмэх асуудлаар төр, засагт шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно.

9 дүгээр сарын 15-16-нд: УИХ, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна.

9 дүгээр сарын 15-нд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга ажилтнаа удаа дараа дарамталсан ёс зүйгүй үйлдлийн талаар хэвлэлийн хурлыг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

9 дүгээр сарын 15-нд: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс "Төрийн өндөр албан тушаалтны төгсөрсөн дээрэм" сэдвээр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

9 дүгээр сарын 16-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

9 дүгээр сарын 16-19-нд: Хятадын орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулна.

9 дүгээр сарын 15-16-нд: Улаанбаатар хотод үргэлжилж буй авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор үйлчлэх хязгаарлалт үргэлжилнэ.

9 дүгээр сарын 17-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

9 дүгээр сарын 17-нд: "Монголын угсаатан судлал: Дэг, өв, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно.

9 дүгээр сарын 17-нд: Монгол Японы утга зохиолын нийгэмлэгээс “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-д зохион байгуулна.

9 дүгээр сарын 17-нд: Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум "Туушин" зочид буудалд болно.

9 дүгээр сарын 18-19-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

9 дүгээр сарын 18-20-нд: Монгол-Хятадын Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум “Корпорэйт конвеншн центр”-т болно.

9 дүгээр сарын 19-21-нд: 38 дахь удаагийн үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд болно.

9 дүгээр сарын 20-нд: “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат киноны нээлт “Тэнгис” кино театрт болно.

9 дүгээр сарын 20-нд: Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 насны улсын аварга шалгаруулах тэмцээн МҮЭСТО-нд болно.

9 дүгээр сарын 21-нд: Олон улсын Энх тайвны өдөр.

9 дүгээр сарын 21-нд: Дэлхийн Альцгеймерийн өдөр.

Орон нутагт:

9 дүгээр сарын 15-21-нд: Монголын бүх ард түмний спортын XVI наадам Улаанбаатар хот, Баянхонгор аймагт болно.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо