Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

284
Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

Улаанбаатарт:

9 дүгээр сарын 8-нд: НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-оос 1965 онд тунхагласан Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 8-нд: “Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийн Үндэсний номын санд зохион байгуулна.

9 дүгээр сарын 8-нд: Номын сан: Өнөөдөр, Маргааш IV форум "Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр МУИС-ийн Номын санд эхэлнэ.

9 дүгээр сарын 8-29-нд: Зураач Монхорын Эрдэнбаярын “Зогсож байгаа морьд” үзэсгэлэн ХААН цамхагийн “Хаан” галерейд гарна.

9 дүгээр сарын 9-нд: “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн хүрээлэнд болно.

9 дүгээр сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

9 дүгээр сарын 10-нд: БНСУ-ын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцох уулзалт болно.

9 дүгээр сарын 10-нд: МҮХАҮТ, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол-Узбекистан бизнес уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгуулна.

9 дүгээр сарын 11-13-нд: АҮЭБЯ, УУҮА, АМГТГ хамтран “Mining Week & Mine Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулна.

9 дүгээр сарын 12-нд: “Чингис хаан” үндэсний музейн урилгаар Лондоны Их Сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекцээ олон нийтэд зориулан үнэ төлбөргүй уншина.

9 дүгээр сарын 12-нд: Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэчлэлийг олон улсад таниулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын форум зохион байгуулна.

9 дүгээр сарын 16-18-нд: "Хятад орныг танин мэдэх"- Өвөр Монголын XIII соёлын өдрүүд Улаанбаатар хотод болно.

9 сарын 13-нд: Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн Монгол Улстай холбогдож ажилласан 50 жилийн ойг тэмдэглэх “Монголтой холбогдсон 50 жил” семинар зохион байгуулна.

9 дүгээр сарын 13-нд: "Автомашингүй өдөр-2025"-ыг зохион байгуулна.

9 дүгээр сарын 18-нд: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Хэл зохиол судлал-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

9 дүгээр сарын 18-20-нд: Монгол-Хятадын Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум Корпорэйт конвеншн центрт болно.

Орон нутагт:

9 дүгээр сарын 3-15-нд: Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт болж байна.

Хилийн чанадад:

9 дүгээр сарын 4-14-нд: Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно.

9 дүгээр сарын 6-12-нд: БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.

Эx Сурвалж: МОНЦАМЭ

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо