УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталбал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээв. Ийнхүү төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуулийн дагаж мөрдөх хугацааг төсөлд дөрөвдүгээр сарын 1 гэснийг тавдугаар сарын 20 гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.



