Үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд асан С.Баяр байр үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Ямар ч шаардлагагүй” биш, НЭ өвгөөн! Залуусыг бүү мунхруул. Шаардлага нь улсын хөгжил, дотоод гадаадын итгэл. Нүүдэлчин бид хамтарч сурах хэрэгтэй. Үүний тулд хамтрах гэрээ ил тод, эрх үүрэг тодорхой, зорилго нөхцөл нь ойлгомжтой байх ёстой. Харамсалтай нь МАН:АН хамтрах гэрээгээ зөрчиж, итгэл эвдсэн тоо 2:2 болов (2006, 2012, 2015, 2025). Итгэл бол олон сар, жил зүтгэж бий болдог. Нураахад нэг цаг, нэг өдөр л хаваасаг. Залуус бод, хариуцлагаа ухамсарла. Бидний Монгол, бидний хувь заяа нэг. Хамтрахаас өөр арга та нарт байгаа юм уу” гэсэн байна.
НЭ гэдгээр С.Баяр нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлжээ. Н.Энхбаяр гуай өчигдөр хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ, хамтарсан Засгийн газар байх шаардлагагүй, онолын хувьд буруу хэмээсэн юм.












