Зун цаг ирсэнтэй холбоотойгоор залуус мопед, скүүтэр, мотоцикл унах нь ихэссэн ч зориулалтын замгүйгээс осолдох нь их болсон. Энэ төрлийн дуудлага өдрөөс өдөрт нэмэгдэж, залуус амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа тул УИХ-ын гишүүн П.Батчимэг зориулалтын замтай болох, насны хязгаар тогтоох хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Энэ удаад ч ХХААХҮЯ-ны өмнөх замд мотоцикл, автомашин мөргөлдсөн осол гарлаа. Азаар хүний амь эрсдээгүй ч болгоомж, сэрэмжтэй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.





