Сүүлийн үед танхай балмад явдал газар авч буй нь нийгмийг айдас хүйдэст автуулах боллоо. Тоглолт үзэхээр очиход хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж байна, олны нүдэн дээр гэгээн цагаан өдрөөр эхнэрээ 30 удаа хутгалж амийг нь зэрлэгээр хөнөөж байна. Бас нэгэн ийм тохиолдол гарч, эгч нь сэрэмжлүүлжээ. Тэрбээр "Ямар ч гэм зэмгүй дүүг минь нуруу руу нь хутгалсан бна. Зүгээр л мөрөөрөө алхаж яваа хүнийг зөрөөд өнгөрөхдөө араас нь хутгалааад
-Яаж байгаа юм бэ, ахын дүү гэхэд нь
-Гүйцээчихнэ шүү ах аа гээд яваад өгсөн бна.
GS25 дотор цусандаа хутгалдаж орж ирээд шууд унасан бна. Цагдаа түргэн тусламж дуудсан Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Москва хороололын GS25-ын өнгөрсөн шөнийн ээлжийнхэнд баярлалаа. Шөнө утсаа хааж унтдаг өөрийгөө үнэхээр зүхэж, үхэж дуусаж бнаа би. Яах вэ" хэмээн цахимд хуваалцжээ. Тиймээс залуус орой үдэш явахдаа болгоомжтой байж, гэнэтийн халдлагаас сэрэмжлэхийг анхааруулъя.












