Сэрэмжлүүлэг:Усархаг аадар бороо, аянга, цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

302
Сэрэмжлүүлэг:Усархаг аадар бороо, аянга, цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр бороо, усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үдээс өмнө үүлэрхэг. Үдээс хойш үүл багасна. Бороо орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/с, +26…+28 градус дулаан байна. Төлөв байдал: долоодугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17...+22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
a
admin
·2025-07-18 11:47

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Сэрэмжлүүлэг: Долоодугаар сарын 8-9-нд олон цаг үргэлжилсэн аадар бороо орно
a
admin
·2025-07-05 12:50

Сэрэмжлүүлэг: Долоодугаар сарын 8-9-нд олон цаг үргэлжилсэн аадар бороо орно

Ирэх өдрүүдэд нойтон цас, бороо холилдон орж сэрүүснэ
a
admin
·2025-05-24 03:25

Ирэх өдрүүдэд нойтон цас, бороо холилдон орж сэрүүснэ

Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл  бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
a
admin
·2025-05-12 13:54

Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ

Бороотой өдрүүд үргэлжилнэ
a
admin
·2025-05-05 09:58

Бороотой өдрүүд үргэлжилнэ

Ахиухун хэмжээний бороо орохыг анхаарууллаа
a
admin
·2025-05-04 15:43

Ахиухун хэмжээний бороо орохыг анхаарууллаа