Соёл, спорт аялал жуулчлалын яаманд Авлигатай тэмцэх газраас шалгалж хийж эхэлжээ. Тус яамны сайдаар ажиллаж байсан Ч.Номин саяхан Соёл, спорт аялал жуулчлалын яамыг өлгийтэй байхаас нь бойжуулан хөлд оруулж өглөө хэмээн мэдэгдсэн. Түүний халааг Ч.Ундрам гишүүн хүлээн авсан юм. Ч.Номинг сайдаар ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан телевиздээ хөрөнгө оруулсан тухай яригдаж, үүний мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан оржээ. Мөн хэд хэдэн тендертэй холбоотой асуудал сөхөгдсөн байна.


