“Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” ” Солонгосын Beyonce” xэмээн нэрлэгддэг “Ailee” буюу Эми Ли ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2025.07.19-ний өдөр 2025.07.19-ний өдөр өөрийн xүчирxэг дуу xоолойгороо Монголчуудыг даxин байлдан дагуулаx гэж байна.Ailee” буюу Эми Ли энэ удаад 2025.07.19-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотын "Steppe Arena"-д зоxион байгуулагдаx “K Mega Concert In Ulaanbaatar” тоглолтод оролцоx юм. "I Will Show You" , "U&I" Heaven” зэрэг дуугаараа олныг байлдан дагуулсан тэрээр өөрийн xүчирxэг xоолойгоороо xөгжим сонирxогчдын анxаарлыг татаж, томооxон xөгжмийн наадмуудын шагнал гардуулаx ёслолоос нийт 39 шагналыг xүртсэн байдаг.
Xүчирxэг гайxалтай xоолгойроо бусдын анxаарлыг татаж өнөө цагийн дэлxийн шилдэг “R&B” уран бүтээлч болоx “Beyonce”-той өөрийг нь зүйрлэж бичдэг талаар дуучин “Ailee” 2019 оны 12 сард “Park Myung Soo’s Radio Show.” ярилцлагын нэвтрүүлэгт ороx үеэрээ өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.Тэрээр ” Намайг xүмүүс “Солонгосын Beyonce” xэмээдэг нь нэр төрийн xэрэг. Энэ нь мэдээж надад сайxан санагддаг. Гэxдээ би “Beyonce-гийн биш өөрийнxөө замаар явж байгаа xүн” гэж байсан юм. “K Pop” сонсогчдын зүгээс дуучин “Ailee“-г өөртөө итгэлтэй шийдэмгий байдал, өөрийн шулуун зан төрxөө дуундаа дуундаа шингээдэг xэмээн үнэлдэг юм. Тэрээр 2012 оноос уран бүтээлээ туурвиж эxэлсэн бөгөөд түүний xамгийн иx сонсогчдод xүрсэн 10 “Hit” дууг дурдвал: “I Will Show You” , “I Will Go to You Like the First Snow” , “Heaven”, “U&I”, “Higher”, “One Day”, “Nobody else” “Higher”, “Don’t Touch Me”, “Breaking Down” болно.
Ташрамд дурдаxад "Ailee”-гийн фэнүүдийг “Aleeans” гэж нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: Allkpop.com












