Согтуу жолооч жирэмсэн эмэгтэйг мөргөж гэмтээжээ

421
Согтуу жолооч жирэмсэн эмэгтэйг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний гурван сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгджээ. Санамсар болгоомжгүйгээс иргэд зам тээврийн осол гаргахаас гадна санаатайгаар дүрэм зөрчиж осол гаргах нь их байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 22:30 цагт “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч автомашин мөргөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Toyota Corolla" автомашины жолооч М нь согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ "Nissan Vanette" маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч М-ын согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ. Иймд жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: “Орлого ол”, “Хөрөнгө оруулж, шагналаа аваарай” группт нэгдсэн иргэд 70 орчим сая төгрөгөө алджээ
a
admin
·2025-05-14 10:49

Сэрэмжлүүлэг: “Орлого ол”, “Хөрөнгө оруулж, шагналаа аваарай” группт нэгдсэн иргэд 70 орчим сая төгрөгөө алджээ

ЦЕГ: 460 саяыг залилсан Б өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шалгаж байна
a
admin
·2025-04-22 12:32

ЦЕГ: 460 саяыг залилсан Б өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шалгаж байна

ЦЕГ: 3-5 насны гурван охин галд өртөж, нас барсан хэргийг шалгаж байна
a
admin
·2025-04-22 10:39

ЦЕГ: 3-5 насны гурван охин галд өртөж, нас барсан хэргийг шалгаж байна