Одоогоос яг 38 жилийн өмнө буюу 1987 оны зургаадугаар сарын 12-ны өдөр АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рогальд Рейган ХБНГУ-ын ( тухайн үеийн Баруун Герман) Бранденбургын хаалганы хажууд тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Михайл Горвачёвд хандаж нэгэн зүйлийг уриалсан нь дэлхий нийтийн анхаарлыг татааж, хүйтэн дайныг дуусгах явцыг улам түргэтгэв.
Тэрээр " Ноён, Ерөнхий нарийн бичгийн дарга Горвачёв. Хэрэв та үнэхээр энх тайвныг хүсэж байгаа бол, хэрэв та ЗХУ болон Зүүн Европын улс орнуудыг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол энд хүрч ирээч. Энэ ханыг (Берлиний хана) нураагаач" хэмээсэн юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Гитлерийн Нацист Германаас Зүүн Европын улсуудыг чөлөөлсөн ЗХУ нь Зүүн Европыг өөрсдийн нөлөөний бүс болгосон бөгөөд төд удалгүй үзэл суртлын "Хүйтэн дайн" эхэлсэн байдаг.
Улмаар 1950 оны үед гэхэд Социалист систем бүрэлдэн тогтсон байдаг.
Социалист систем болон Варшавын гэрээний улсуудыг толгойлж байсан ЗХУ нь 1970 аад оны эдийн засгийн хүнд байдалтай нүүр тулж 1980-аад онд зогсонги байдалд орсон түүхтэй.
1985 онд ЗХУ-ын нам, төрийн удирдагчаар Михайлович Горвачёв томилогдож өөрчлөлт шинэчлэлтийг (Перестройка) июзарлаж шинэчлэлтийг хийж эхэлсэн ч энэ нь үр дүнд хүрээгүй бөгөөд Социалист систем ганхаж эхэлсэн юм.
ЗХУ болон Зүүн Европын нийгэм, эдийн засгийн хямралын улмаас Социалист систем мухардалд орсон бөгөөд 1989 онд Берлиний хана нуран унаж 1991 онд ЗХУ задарснаар "Хүйтэн дайн" төгсгөл болсон түүхтэй.
1961-1989 оны хооронд оршин тогтнож байсан "Берлиний хана" бол Хоёр Германыг төдийгүй хоёр системийг зааглаж байсан Хүйтэн дайны билэг тэмдэг байсан юм.
Эх сурвалж: BBC news













