АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш төрийн анхны айлчлалаа эхлүүлэв. Тэрбээр Саудын Араб, Катар, АНЭУ-ээр айлчилна. Энэхүү айлчлал Газын зурвасын дайн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг аюулгүй байдал бус худалдааны тохиролцоонд илүүтэй анхаарах ба Трамптай хамт “Tesla” компанийн гүйцэтгэх дарга Илон Маск зэрэг эрхмүүд яваа.
Трамп Туркт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар уулзвал очиж би магадгүй гэсэн юм.
АНУ-ын Ойрхи дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф "Трамп анхны бүрэн эрхт хугацаандаа эхлүүлсэн Абрахамын хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэж бодож байна" гэжээ. Абрахамын хэлэлцээ нь Арабын орнууд Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.Трампын Катар дахь айлчлалын дундуур тус улсын хааны гэр бүл 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц бэлэглэх тухай яриа өрнөж, уг онгоцыг Трамп Ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон ашиглана гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.












