"Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 510 грамм мансууруулах бодисыг печенийн уутанд нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газар таслан зогсоожээ. Хамгийн сүүлд гэхэд л 840 грамм мансууруулах бодисыг савангийн хайрцагт хийн нэвтрүүлэх гэж байсныг мөн таслан зогсоосон билээ. Сүүлийн үед улсын хилээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийги завдах үйлдэл ихэссэн бөгөөд илгээмжээр хүртэл явуулах болсон байна.



