Пап XIV Лео энх тайвныг тогтоохыг уриалжээ

267
Пап XIV Лео энх тайвныг тогтоохыг уриалжээ

ВАТИКАН, 2025 оны тавдугаар сарын 12 /NHK/. Пап лам XIV Лео Ромын Католик сүмийн шинэ тэргүүнээр сонгогдсоныхоо дараа ням гаргийн анхны айлдвараа айлдах үеэрээ дэлхий даяарх зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ.

Тэрбээр Ватикан хотын Гэгээн Петрийн сүмийн тагтан дээр гарч, цугласан олонд хандан үг хэлэх үед Гэгээн Петрийн талбайд 100 мянга орчим хүн цугларсан байна.

Пап лам XIV Лео Украинд аль болох ойрын хугацаанд шударга, өнө удаан энх тайван тогтоохын тулд бүх хүчээ дайчлахыг уриаллаа. Мөн Газын зурваст нэн даруй дайны галыг зогсоож, тус нутагт байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг сэргээж, барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг уриалсан байна.

Пап лам дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан дахин дайн дэгдэхээс сэрэмжлүүлэн уриалахдаа талийгаач Пап лам Францисын үгийг эш татжээ.

Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт пап ламын хувиар сүсэгтэн олны өмнө анх удаа үг хэлэхдээ “энх тайван” гэдэг үгийг хэдэнтээ тодотгож байв.

Э.Хулан Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд