О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг ЗГ дэмжсэн

498
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг ЗГ дэмжсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл  Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2002 оноос хойш хуулийн үйлчлэл хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгуулж байгаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий. Ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээрийн хөрөнгийг шүүхээр хураадаг болно. Гэхдээ Иргэний шүүхийн журмаар хураах өөрчлөлт оруулсан. Ял шийтгэлгүй хөрөнгийг нь хураана гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд ял шийтгэлийн асуудал ярих нь Эрүүгийн хуульд бололцоогүй болчихоод байгаа юм. Тиймээс олон жил хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар явж ирсэн. Үүнийг өөрчлөх гэж уг хууль байгаа.

Өнөөдөр хууль бус  хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ. УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ" гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

О.Номинчимэг: Скүүтэр, eco bike зэргийг явган хүний замаар явахыг зөвшөөрсөн хууль баталж болохгүй
a
admin
·2025-07-08 17:46

О.Номинчимэг: Скүүтэр, eco bike зэргийг явган хүний замаар явахыг зөвшөөрсөн хууль баталж болохгүй

Чанга дуутай мотоциклыг хориглох хуулийн төсөл өргөн барив
a
admin
·2025-07-05 13:29

Чанга дуутай мотоциклыг хориглох хуулийн төсөл өргөн барив

Г.Занданшатар: Т.Аубакир сайд эхлээд хулгайгаа ил болго, тэгж байж НДШ-ийн реформоо хийнэ
a
admin
·2025-07-03 14:14

Г.Занданшатар: Т.Аубакир сайд эхлээд хулгайгаа ил болго, тэгж байж НДШ-ийн реформоо хийнэ

Д.Амарбаясгалан: Байнгын хороод ажлаа хийхгүйгээс болоод  УИХ хэлэлцэх асуудалгүй боллоо
a
admin
·2025-06-05 14:55

Д.Амарбаясгалан: Байнгын хороод ажлаа хийхгүйгээс болоод УИХ хэлэлцэх асуудалгүй боллоо

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ
a
admin
·2025-05-26 12:47

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ