“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлжээ

91
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд  үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолборт ажиллаж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцлаа.

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК 2022 онд нэг үйлдвэртэй байсан. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд хоёр шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, нийт гурван үйлдвэрээс бүрдсэн экспортын цогцолбор үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Тус компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022  оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Нөөшилсөн бүтээгдэхүүн болон Анхан шатны мах боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад байгаа юм. Улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин, хөргөлттэй зоорийн багтаамжаа 2 дахин, үйлдвэрийн талбай 3 дахин нэмэгдүүлжээ.

Одоогийн байдлаар 156 ажилчинтайгаар өдөр 50 тн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, импортыг орлохоос гадна экспортын орлогыг нэмэгдүүлж байна.

Мөн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 2025 онд өмнөх 2024 оны хөнгөлөлт 44.7 сая төгрөгийн буцаан олголт авсан бол ирэх 2026 онд 133 сая төгрөгийн буцаан авахаар болжээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо