ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хотууд руу 367 дрон, пуужингаар халдаж, дайн эхэлснээс хойшх агаарын хамгийн том цохилтыг өгсөн байна. Халдлагын улмаас 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ. Халдлагын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ дуу хоолойгоо сонсгохыг уриалсан байна.Тэрбээр “Америкийн болон олон улс дахь бусад орны чимээгүй байдал нь Путинийг урамшуулж буй. Оросын ийм террорист халдлага бүр нь ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хангалттай шалтгаан” гэжээ. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко “Энэ бол иргэд рүү чиглэсэн цогц, хэрцгий цохилт байлаа"хэмээв.


