Оттавагийн Конвенцоос Украин улс гарна

272
Оттавагийн Конвенцоос Украин улс гарна
КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Явган цэргийн эсрэг мина хэрэглэхийг хориглох тухай Оттавагийн Конвенцоос гарах тухай зарлигт Украины Ерөнхийлөч В.Зеленский гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг төрийн тэргүүн батлан дэмжлээ.
Дээд Радын Үндэсний аюулгүй байдлын хорооны нарийн бичгийн дарга Р.Костенко фэйсбүүк хуудсандаа бичихдээ, одоо уг асуудлыг Украины парламент хэлэлцэнэ гэжээ.
Дээрх шийдвэрийн талаар Украины ГХЯ мэдэгдэхдээ, тус улс 2005 онд Оттавагийн Конвенцийг баталснаас хойш түүний заалтуудыг шударгаар биелүүлж ирсэн бол ОХУ энэ зэвсгийг дайнд өргөнөөр ашиглаж байна гэжээ. Ингэснээр Украин улс шударга бус, тэгш бус нөхцөл байдалд орж, НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд заасанчлан өөрийгөө хамгаалах эрхээ хязгаарлуулаад байв. Конвенцоос гарах нь “амаргүй боловч зайлшгүй гаргах ёстой улс төрийн шийдвэр байлаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Явган цэргийн эсрэг мина хэрэглэх, үйлдвэрлэх, шилжүүлэн өгөх, түүний нөөцийг бүрдүүлэхийг хориглох тухай Конвенцыг 1997 онд Осло хотод болсон бага хурлын үеэр баталж, мөн оны 12 дугаар сард Оттава хотод соёрхон баталсан бол 1999 оны гуравдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон байна. Дэлхийн 160 гаруй улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан уг Конвенцыг ОХУ, АНУ, Хятад зэрэг том гүрнүүд батлаагүй ажээ.
Оттавагийн Конвенцоос гарах тухай Эстони, Литва, Латви, Польш улсууд 6 дугаар сарын 27-нд мэдэгдсэн бол ийм шийдвэрийг Финландын парламент 6 дугаар сарын 19-нд гаргасан байна. Тус Конвенцоос гарах тухай аливаа улсын шийдвэрийг НҮБ хүлээн авснаас хойш 6 сарын дараа уг шийдвэр хүчин төгөлдөр болдог ажээ. Б.Адъяахүү
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд