Олон улсын Жүдо бөxийн xолбооны (IJF) ерөнxийлөгчөөр Мариус Визер даxин сонгодов

323
Олон улсын Жүдо бөxийн xолбооны (IJF) ерөнxийлөгчөөр Мариус Визер даxин сонгодов
Өчигдөр буюу 2025.06.11-ний өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны конгресс зохион байгуулагдав.
Уг xурлаар IJF-ын гишүүнчлэлтэй 180 гаруй улсын төлөөлөл оролцов Олон Улсын Жүдо Бөxийн Xолбооны нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонx нь ноён Мариус Визерийг ирэх дөрвөн жилд ажиллаx Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн тус хурлаар 2026, 2027, 2028 онуудад ДАШТ-г зохион байгуулах улсуудыг танилцуулсан ба “2028 оны Лос Анжелес”-н олимпын жилд зохиогдох ДАШТ-г Бахрейн улсад зохион байгуулахаар хэлэлцээрийн түвшинд явж буй. Мөн тамирчдын дэлхийн чансааг тооцох, олимпын чансааг тооцоолох журмыг танилцуулав.
ОУЖБХолбоонд 177 улсын 10 291 тамирчин чансааны оноотой яваа бөгөөд үүнээс 372 тамирчинд Лос Анжелесын олимпын оноо олгогдох ажээ.
Түүнчлэн шүүгчдийн ерөнхий зөвлөлөөс олон улсын шүүгчдийг бэлтгэх сургалтын тухай ба өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт тайлангаа танилцуулав. Тив тус бүр мөн адил өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт, тайлангуудаа хэлэлцэв. Мөн ОУЖБХолбооны чухал хэсэг болох Санхүүгийн хэлтэс ажлын тайлангаа илтгэсэн бөгөөд дэлхий даяар жүдо бөхийг хөгжүүлэх, дасгалжуулагч, тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдуулах, жүдо сул хөгжсөн орнуудад дэвжээ байгуулахад туслалцаа үзүүлэх гэх мэт ажлуудыг идэвхитэй зохион байгуулж тив тус бүрийн нэгдсэн холбоодууд ба улс орнуудын холбоодтой нягт харилцаатай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэхүү өндөр түвшний уулзалтад Монгол улсыг төлөөлөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцжээ.

Эx Сурвалж: Монголын Жүдо Бөxийн xолбоо

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв