ОБЕГ: Ой хээрийн түймэр 40 хувиар өсч, усанд 16 том хүн, 7 хүүхэд осолдсон

314
ОБЕГ: Ой хээрийн түймэр 40 хувиар өсч, усанд 16 том хүн, 7 хүүхэд осолдсон

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас ой, хээрийн түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум нийслэлийн гурван дүүрэгт 121 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн түймрийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн долоодугаар сард амь насаа алдсан байна. Он гарсаар улсын хэмжээнд зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан.
Он гарсаар усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нийт 23 хүн нас барсан.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:
-Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болог Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх боловч нутгийн хойд хэсгээр бороошиж, бага зэрэг сэрүүсч, ялангуяа 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжлэх шаардлагатай.  Иргэд, аялагчдыг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Баяр наадмын өдрүүдэд 25 хүн живж амиа алдсаны зургаа нь хүүхэд байна
a
admin
·2025-07-18 11:39

Сэрэмжлүүлэг: Баяр наадмын өдрүүдэд 25 хүн живж амиа алдсаны зургаа нь хүүхэд байна

ОБЕГ: Аврагчид 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
a
admin
·2025-07-07 09:44

ОБЕГ: Аврагчид 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

ОБЕГ: Өнжмөл шар өвс шатаах гээд гал тавьсан хэрэг дараалан гарлаа
a
admin
·2025-06-24 10:18

ОБЕГ: Өнжмөл шар өвс шатаах гээд гал тавьсан хэрэг дараалан гарлаа

ОБЕГ: Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн дүн гэв
a
admin
·2025-05-12 13:38

ОБЕГ: Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн дүн гэв

Хэнтий аймагт газар хөдөлж,  нийслэлийн  зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдлээ
a
admin
·2025-05-08 22:57

Хэнтий аймагт газар хөдөлж, нийслэлийн зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдлээ

ОБЕГ: Гал унтраахад оролцсон “One Life” мото клуб, “Pajero” клубынхэнд талархал илэрхийлье
a
admin
·2025-04-29 11:31

ОБЕГ: Гал унтраахад оролцсон “One Life” мото клуб, “Pajero” клубынхэнд талархал илэрхийлье

ОБЕГ: Богдхан ууланд гарсан ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
a
admin
·2025-04-29 09:56

ОБЕГ: Богдхан ууланд гарсан ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Туул” голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
a
admin
·2025-04-16 08:17

Туул” голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ