Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим мөрийтэй тоглоомыг хориглох агуулга бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн бариад буй. Эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх юм. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах үр дүн гарна гэдгийг хэлж буй. Тодруулбал,
-Энэ чиглэлийн платформуудыг хориглож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно
-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна
-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ
-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,
-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно гэлээ.



