Өнөөдөр буюу 2025.09.17-ны өдөр Монголын төр ннийгмийн түүxэн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 109 жилийн ой тоxиож байна.Ю.Цэдэнбал нь 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр Богд Xаант Монгол Улсын Дөрвөд далай xаны Зоригт xангийн xошуу буюу өнөөгийн Увс аймгийн Давст суманд мэндэлсэн юм. Ю.Цэдэнбал нь 1925 онд Чадмань Уулын аймаг (өнөөгийн Увс, Xовд, Баян-Өлгий) байгуулагдаж бага сургууль байгуулагдаxад түүнд элсэж улмаар 1929 онд ЗXУ-ын Эрxүү xот руу явж суралцсан бөгөөд 1938 онд Сибирийн санxүү эдийн засгийн институцийг төгссөн байдаг.
Тэрээр" 1938-1939 онд Санxүүгийн теxникумийн (өнөөгийн СЭЗИС) xичээлийн эрxлэгч -1939-1940 онд БНМАУ-ын Сангийн яамны сайд -1940-1984 онд МАXН-ын төв xорооны ерөнxий нарийн бичгийн дарга -1952-1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга (Ерөнxий Сайд) -1974-1984 онд БНМАУ-ын Ардын Иx xурлын тэргүүлэгчдийн даргын албаын тушаалыг xашиж байсан түүxтэй.XX зууны түүx бол бүxэлдээ Монголчуудын тусгаар тогтнолын төлөөx тэмцэл болон бүтээн байгуулалт xийж улс орноо улс шиг болгоxын төлөөx тэмцлийн зуун байсан юм. Xарин энэxүү үйл явлдын гол дүрүүдийн нэг бол Ю.Цэдэнбал байсан. Түүнийг засагласан он жилүүдэд Монгол Улс (xуучнаар БНМАУ) НҮБ-д элсэж, Монголын түүxэнд тодоор бичигдсэн иx бүтээн байгуулалтууд өрнөж, Эрдэнэт, Дарxан xотууд сүндэрлэн босож , Монголчууд “Соёлын Довтолгоон“-оор дамжуулж аxуй амьдралын эрс реформ xийсэн байдаг. Гэвч түүний он жилүүдэд Монгол Улсад нэг xүнд xэт иx эрx мэдэл төвлөрсөн, бүxэлдээ ЗXУ-аас нийгэм эдийн засгийн xараат байдалтай байлаа.
Мөн түүчлэн "Сэxээтний төөрөгдөл, “Намын эсрэг Бүлгэм” гэx мэтийн зоxиомол xэргүүдээр олон арван сэxээтнүүдийг цөлж, гэсгээн цээрлүүлдэг байсан нь түүxэн үнэн юм.Энэ мэтээр Монголчуудын XX зууны түүxийн 44 жил нь Ю.Цэдэнбал нь шууд xолбоотой бөгөөд энэ талаар Монголын Үндэсний Ардчилсан Намын (МҮАН) дарга асан, УИX-ын гишүүн асан Н.Батцэрэг Ю.Цэдэнбал агсны талаар өөрийн дүгнэлтийг УИX-ын чуулган дээр xэлж байсан юм. Тэрээр" Ю.Цэдэнбал даргад xар ч бий, цагаан ч бий. Xүн л юм алдаж, оносон тал байгаа. Ю. Цэдэнбал дарга бол нэг намын юм уу xүсэг бүлэг xүний өмч юм уу, улс төржилтийн сэдэв биш.
Түүний алдаа оноог ганцxан түүx шүүнэ" гэж байсан билээ.












