Нэгдүгээр улиралд суррон унасан 15 хүүхэд осолджээ

200
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. Энэ нь 2024 оны мөн үеэс осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөнийг харуулав. Үүнээс зургаан хүүхдэд хөнгөн, таван хүүхдэд хүндэвтэр, нэг хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байна. Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, хоёр хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, хоёр хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ. Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан. Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна. Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
  • Улсын дугаар авсан байх;
  • 2 талдаа тольтой байх;
  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
  • Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
  • Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангах.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо