"Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт тавдугаар сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон ба энэ үеэр гарсан гэмт хэргийн шалгалтыг явцыг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ. Тэд “Зуны зугаа 113” тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тоглолт зохион байгуулагч болон үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр цагдаагийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Цагдаагийн байгууллагын 140 албан хаагч хяналт тавьж ажилласан бөгөөд энэ явцад 10 хутга, зодооны хоёр хэрэгсэл хурааж авсан. Мөн алдсан буюу гээгдсэн 18 эд зүйлиг олж, хүлээлгэж өглөө. Асран хамгаалагч болон тухайн орчинд төөрсөн насанд хүрээгүй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тоглолтын үеэр эрүүл мэндэд хохирол учруулсан гурван хэргийг шалгаж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоод шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Гэмтсэн гурван иргэний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн, эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авсан.
Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт зургаадугаар сарын 1-ний үүрээр буюу 5 цагийн орчимд насанд хүрээгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаснаар дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Гэмтсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн тусламж авч, одоогоор хяналтад байгаа" гэв.