Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулах Зөвлөмж хүргүүлэв

365
Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулах Зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулахтай холбоотой дүрэм, журмуудыг хянан үзэж, Зөвлөмж хүргүүлэв. “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлан мөрдөгдөж байх атал Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаартай захирамжаар “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-ыг батлан мөрдөж байгаа нь нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг дахин давхардуулан журамлажээ. Эдгээр нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдаагүй, дүрэм, журмын ойлгомжгүй зохицуулалтыг бий болгосон, хүчингүй болсон хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэл болгосон байх тул эрх зүйн зохицуулалтыг хуульд нийцүүлэх, аливаа давхцалыг арилгаж, нэг мөр ойлгомжтой болгох шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн батлах, хуульд нийцүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас зөвлөв. Тухайлбал,  журмын зүйл, заалтуудыг Авто замын тухай,  Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай нийцүүлэх, төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар журамлан тогтоох, мөрдөж буй зохицуулалтыг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж шинэчлэн, хүчин төгөлдөр бус журмыг хүчингүй болгох, хяналт тавих чиг үүргийг давхардуулан зохицуулсныг ойлгомжтой байдлаар нэгтгэн шийдвэрлэх, үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо төлбөрийн хууль, дүрэм журам, аргачлал, эдийн засгийн үзүүлэлт, судалгаанд үндэслэн хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэрэгтэй уялдуулан тогтоох, зогсоолын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, ил тод болгох, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Зөвлөмжийг хүргүүллээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо