Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

254
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Тодруулбал, Баянгол дүүргээс өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Баянзүрх дүүргээс 2023 оны гуравдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Сонгинохайрхан дүүргээс 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй 8 удаа уулзалт зохион байгуулсан. Байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ байршуулаад байна. Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан. Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж өгсөн. Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо