Нийгмийн даатгалын сангийн мөнгийг салбарынх нь үе үеийн сайд нар арилжааны банкинд хадгалуулдаг ч чононд хонь хадгалуулахын үлгэрээр алга болдог нь жишиг болсон гэхэд хилсдэхгүй . Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Бишрэлтийн гэх Ундармаагийн гэр бүл нийгмийн даатгалын сангийн мөнгөөр "тоглосон ч" өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсон, нэхсэн зүйл алга. Бүр эцэстээ мөнгийг яаж ийгээд гаргаад өгчих л дөө хэмээн салбарын сайд нь царай алдаж суух жишээтэй. Энэ талаар
Хуульч Батхүү: Нийгмийн даатгалын сангийн мөнгийг "гол гаргасан" хоёр банк байгаа. Нэг нь Чингисхаан, нөгөө нь Капитал. Тухайлбал, Капитал банкны эзэн УИХ-ын гишүүн асан Ундармаа. Түүний гэр бүл Бишрэлт гээд групптэй. Шангрилад тансаг дэлгүүртэй, зочид буудалтай, Богд ууланд хаус хороолол барьж байгаа гэж сонсогдсон. Ийм байж тэтгэврийн санг тоночихсон. Алдагдлыг нь нөхөх гэж цалингаа арай ядан хүргэж яваа дундчуул өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Хууль дүрэмтэй улсад хөрөнгийг нь хурааж хохирол төлбөр гаргуулах ёстой. Жирийн иргэдэд эр бяраа гаргаад алчих гээд байдаг цагдаа нар хаачсан бэ. Нас өндөр болсон хойноо хэрэглэхээр хадгалж байсан мөнгө алга болчихож, энэ хулгай биш үү.
Улс хойноос нь явахгүй бол бид өөрсдөө явмаар байна. Эрхийг нь өгчих Л.Энх-Амгалан сайд аа. Хуульчдын баг гаргаад явъя. Улсад татвар төлнө, тэрийгээ дээрэмдүүлнэ, алдсан мөнгөө олж ирье гэж сайдыг царай алдана.


