2025 ны өдрийн 6 сарын 7-ны өглөө 5 цаг орчимд , Үндэсний их баяр наадам болох Наадмын уралдаанд бэлдэж байсан 18 морийг Жаргалантын амнаас хулгайд алдагдсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн бөгөөд хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг мэдээллээ.
Тэрээр энэ тухай "Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Энэхүү 4 этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байсан бөгөөд хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12 дугаарт мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг" байна.











