Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долоодугаар сарын 2-ны 07.00 цагаас цахимаар худалдаалсан ч тавхан минутын дотор дуусаж, наадамчин олныг бухимдуулаад байна. 15 мянган тасалбарыг тавхан минутад худалдаалах боломжгүй. Тиймээс таслалбарын дийлэнх шагчдын гарт очсон гэх мэдээлэл явсан юм. Үүнийг нотлох мэт тасалбар худалдаалж дууссаны дараагаас цахим орчинд наадмын тасалбарын шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрээд байна.
Наадмын тасалбар суудлаасаа хамаараад 100.000-150.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдээлж байсан юм.Мөн Үндэсний их баяр наадам үзэхээр зорин ирсэн гадаадын иргэд тасалбар авч чаддаггүй. Энэ удаад ч 2000 гадаад иргэн баяр наадмын нээлт, хаалт үзэх захиалгаа өгсөн ч ердөө 400-д нь олгох боломжтой гэжээ.












