Наадмын нээлт хаалтын тасалбарын дийлэнх шагчдын гарт очжээ

265
Наадмын нээлт хаалтын тасалбарын дийлэнх шагчдын гарт очжээ
Баяр наадмын тасалбарыг өнөө  өглөө 07.00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар борлуулж эхлэх тухай мэдээлэл түгсэн. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний дооолдугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулах юм байна.
Наадмын нээлтийн ёслол болон бөхийн барилдааны тасалбарыг нэг иргэн хоёр тасалбар авахаар зохицуулалт хийсэн. Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг ticket.mn-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой. Харин иргэд өнөө өглөө 07.00 цагаас баяр наадмын тасалбар авах гэж хичээсэн ч чадаагүй байна. 07.05 гээд ороход л тасалбар дуусан гэсэн хариу өгч, наадамчин олныг бухимдуулаад байна. Жилийн жилд үндэсний их баяр наадмын тасалбарын олдоц муу, дийлэнх нь шагчдын гарт ордгоос иргэд өндөр үнээр худалдан авах болдог. Энэ удаад ч 07.00 цагаас эхлэн оролдсон ч авч чадаагүй иргэд энэ асуудлаа цэгцлэхийг хүслээ. Наадмын нээлт, хаалтын тасалбарыг борлуулна гэдэг ч бөөн бухимдал болоод дуусдаг энэ байдалд анхаарахыг Хотын даргаас иргэд шаардлаа. Борлуулах нэрийдлээр шагчдын гарт очдог наадмын тасалбарын хэл ам энэ жил ч тасарсангүй.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо