МАН-ын Бага хурал: Д.Амарбаясгалангийн байр суурь уур амьсгалыг зөөллөж, салхи Хамтарсан Засгийн тийш эргэжээ

213
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлаар Хамтарсан Засгийн газар цаашид байх уу, Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах уу гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хурлын эхэнд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын тайлангаа тавьжээ. Түүнийг илтгэлээ тавьж дуусахад танхимд нэг ч хүн алга ташаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, заалны уур амьсгал "эвгүй" байсан аж. Харин дараа нь Бага хурлын гишүүд асуулт асууж, албан тушаалтнууд хариулт өгч, үг хэлэх үе эхлэхэд хамгийн түрүүнд асуулт асуусан н.Нэргүй гэдэг хүн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас "Танаас шууд асууя. Та ерөнхий сайдтай хамт байгаа юу" гэж тулгаж асуусан байна. Спикер түүний асуултад "Шууд хэлье. Би ерөнхий сайдтай хамт байгаа" гэж хариулжээ. Түүнийг ингэж хариулсны дараа танхимд алга ташилт нижигнэж, уур амьсгал ч зөөлөрсөн байна. Улмаар үг хэлж, асуулт асууж буй гишүүд ерөнхийдөө Хамтарсан Засгийн газрыг дэмжих талдаа болж ирсэн гэнэ. МАН-ын бага хурал 369 гишүүнтэйгээс 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлэх бөгөөд одоогоор үргэлжилж байгаа юм байна. Илэрхийлсэн байр суурийг тухайлбал, Нийслэлийн Засаг Дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар "Нэгдүгээрт улсын эрх ашгийг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашгийг эрэмбэлж шийдвэр гаргаарай" гэж Бага хурлын гишүүдэд уриалсан аж. Хэвлэл мэдээллийн байгууллага хуралдаа оролцохоор Тусгаар тогтнолын ордон руу ирсэн Бага хурлын гишүүдээс байр суурийг нь сонсоход яриа өгөхийг зөвшөөрсөн гишүүдийн олонх нь Хамтарсан засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо