Малын хулгайтай тэмцэх талаар

294
Малын хулгайтай тэмцэх талаар
Монгол адууны диваажин" бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах малын хулгай тэр дундаа адууны хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,  монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт 5 хувь байдаг. Тиймээс малын хулгайтай бодлогоор тэмцэх шаардлагатай гэдгийг хэллээ.
Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах: -Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр, монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт 5 хувь байдаг. 2017 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ хууль батлагдсан. Тус хуульд сэжигтнийг гадуур байцаах заалт бий. Энэ нь хүний эрхтэй холбоотой ч малын хулгайн илрүүлэлтийг бууруулдаг. Гадуур байцаагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийдэг. Малын хулгай хэрээс хэтэрч байгаа. Тухайлбал, нэг малчны 100 адууг хүйс тэмтэрч аваад явдаг, малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь бууддаг. Жилд 31000-59000 иргэн Улаанбаатар хот руу нүүж байна. Эдгээр иргэдийн 37 орчим хувь нь малын хулгайн хохирогчид байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хулгайд малаа алдсан иргэд амьдрал ахуйгаа залгуулах гэж нийслэл рүү нүүж байна. Малын хулгайн илрүүлэлт маш муу болсон. Учир нь худалдаачид малчнаас мал, мах авахдаа зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Багийн дарга, цагдаад мэдэгдэхгүйгээр.
Хуулийн хийдэл, цагдаа,малчин хоёрын үл ойлголцлоос болж хохирогчид нэмэгдсээр.
Тиймээс худалдан авахад болон шалгалтын явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул дээрээс нь хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна. Худалдааны системийг ухаалаг болгоод өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Бид бүгдийн утсанд И-Монголиа бий. Ийшээ ороод адууны махаа авдаг болчих хэрэгтэй. Битгий зах, лангуу, бойноос аваач гэж байгаа юм” гэлээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо