УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг: "Би хөлбөмбөгийн "Вестерн" багийн эмэгтэй тамирчдыг дасгалжуулагчийн хамт цалинжуулдаг. Их сургуульд суралцангаа, ажлаа хийнгээ дээр нь тамирчны цалин авдаг учраас манай багийн охид өдөр ирэх тусам сайжраад Лигийн аварга болсоон. Бүр FIFA-ийн ерөнхийлөгчөөс баяр хүргэж, илгээлт явуулсан гээд боддоо.
Вестерн хүүхдийн багууд Туркийн Анталия, Вьетнам явж тэмцээнд оролцсон. Зөвхөн дотооддоо тоглоод амжилтад хүрэхгүй гэж боддог учраас олон улсын тэмцээнд зардлыг нь даагаад явуулдаг. Бас Япон, Македони дасгалжуулагчдыг бүх зардлыг нь даагаад монголдоо ажиллуулдаг. Удахгүй футзал барихаар ажил эхэлж байгаа" гэв.



