Л.Оюун-Эрдэнэ: Би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно

373
Л.Оюун-Эрдэнэ: Би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ч.Болортуяа МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн  үгийг  нийтэлжээ. Тухайлбал,  "Хамтарсан Засгийн газар одоогийнхоороо явах эсэх намд сөрөг нөлөөтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн тал орчим нь, Бага хурлын гишүүдийн ч бараг тал нь үзэж байх шиг байна. Миний хувьд хамтралын давуу талууд буюу олон жил гацсан төсөл, хөтөлбөр эхнээсээ хэрэгжиж эхэлсэн тухай хэллээ. Мөн улс төрийн намын хувьд сөрөг талууд ч байгааг хэллээ. Та бүхэн өөрийн оюун бодолдоо тунгаагаад шийдвэрээ гаргаарай" гэжээ. Мөн "Гэхдээ хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон” тусгасныг онцолсон.

Одоогийн хамтралд хүрэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд миний зүгээс маш их хүчин чармайлт гаргасан. Ардчилсан нам, ХҮН намын хувьд ч маш том зориг, тэвчээр гаргасан учир та бүхэн одоогийнхоороо явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно. Гэхдээ улс орны эрх ашгийг бодолцон одоогийн хамтралыг үргэлжлүүлбэл би итгэл хүлээн ажлаа үргэлжлүүлнэ ээ" гэсэн байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

ЗГ: Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн үнийг 416-832 мянган төгрөг байхаар тогтжээ
a
admin
·2025-05-28 16:43

ЗГ: Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн үнийг 416-832 мянган төгрөг байхаар тогтжээ

Шинэ Ерөнхий сайдыг ирэх даваа гарагт тодруулна
a
admin
·2025-05-23 12:59

Шинэ Ерөнхий сайдыг ирэх даваа гарагт тодруулна

Э.Бат-Үүл:МАН шинэ Засгийн газраа байгуулахтай зэрэгцэн АН-ын бүлэг Сүүдрийн Засгийн газар байгуулах хэрэгтэй
a
admin
·2025-05-23 12:32

Э.Бат-Үүл:МАН шинэ Засгийн газраа байгуулахтай зэрэгцэн АН-ын бүлэг Сүүдрийн Засгийн газар байгуулах хэрэгтэй

ЗГ: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна
a
admin
·2025-05-21 10:25

ЗГ: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ оролцож байна
a
admin
·2025-05-12 15:19

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ оролцож байна