Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ

373
Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй хоёрдахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.

Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Өнөөдөр Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна.
Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.
Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана.
Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно" гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

“Огцрох амархан” жагсаал өнгөө хувирган Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирлаа
a
admin
·2025-05-26 14:47

“Огцрох амархан” жагсаал өнгөө хувирган Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирлаа

Л.Оюун-Эрдэнэ: Та нар миний итгэл үнэмшил, тэмцэл, үзлийг зогсоож чадахгүй. Битгий горьд!
a
admin
·2025-05-17 16:39

Л.Оюун-Эрдэнэ: Та нар миний итгэл үнэмшил, тэмцэл, үзлийг зогсоож чадахгүй. Битгий горьд!

Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН УИХ-ын чуулганыг бойкотлон эсэргүүцлээ илэрхийлнэ
a
admin
·2025-04-30 10:51

Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН УИХ-ын чуулганыг бойкотлон эсэргүүцлээ илэрхийлнэ

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрч, 1,4 их наядын зардал хэмнэсэн
a
admin
·2025-04-24 13:10

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрч, 1,4 их наядын зардал хэмнэсэн

АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ
a
admin
·2025-04-14 07:20

АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ