К.Анчелотти “Реал”-аас явна

507
К.Анчелотти “Реал”-аас явна

Италийн иргэн Карло Анчелотти Испанийн цомын финалын тоглолтын дараа “Реал Мадрид” багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөж магадгүй байгаа тухай телевизийн Sky Sports суваг мэдээлжээ.  Финалд шалгарсан “Реал”, “Барселона” багуудын тоглолт 26-ноос 27-нд шилжих шөнө Севилья хотод болно.

Реалчууд Аваргуудын лигийн шөвгийн наймд Английн “Арсенал”-д хожигдсоноор тэмцээнийг орхисон юм. Sky Sports-ын эх сурвалжийн ярьснаар, Бразилын хөл бөмбөгийн холбоо К.Анчелоттиг дасгалжуулагчаар ажиллуулахыг сонирхож байгаа бололтой.

Тэрбээр “Реал” багийг 2013-2015 онд дасгалжуулж байсан бөгөөд 2021 онд тус клубт буцаж ирсэн юм. Энэ хугацаанд реалчууд Испанийн аварга болж, Испанийн цомыг хоёр удаа, Супер цомыг нэг удаа, УЕФА-гийн Супер цомыг хоёр удаа хүртэж, клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн байна.

Өдгөө 65 настай Анчелотти дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа Английн “Челси”, Германы “Бавариа”, Италийн “Милан”, Францын ПСЖ багуудыг улсын аварга болгож байснаас гадна Аваргуудын лигийн тэмцээний түрүүг 5 удаа хүртсэн түүхэн дэх цорын ганц дасгалжуулагч юм.

Одоогийн байдлаар “Реал Мадрид” баг 31 тоглолтонд 66 оноо авч, Испанийн АШТ-ий хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна. Харин “Барселона” баг 70 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Реалчууд ням гарагт талбайдаа “Атлетико” багийг хүлээн авч тоглоно.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв