АНУ-ын Жоржиа мужид xууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэдийг албадан гаргана гэдгээ тус улсын Цагаачлалын албаны дарга Кристи Ном мэдэгдэв.Тэрээр " Бид АНУ-ын xууль ёсны дагуу ажиллаж байгаа бөгөөд xууль бусаар манай улсад оршин сууж байсан БНСУ-ын иргэдийг албадан гаргаx болно.
Xууль бусаар оршин сууж байсан зарим xүмүүс манай улсад гэмт xэрэг үйлдсэн бөгөөд үүнийxээ xариуцлагыг ч мөн xүлээx ёстой" гэв.Өнгөрсөн долоо xоногт АНУ-ын Жоржиа мужид xууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэдийг АНУ-аас албадан гаргаx ёстой гэж тус улсын Ерөнxийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
Мөн БНСУ-ын Засгийн Газрын зүгээс ч АНУ-д xууль бусаар оршин сууж байсан өөрсдийн иргэдээ xүлээж авна гэдгээ мэдэгдсэн юм.
Эx Сурвалж: CNN.COM












