ОXУ-ын Коммунист Намаас БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд "Лениний одон" гардуулна гэдгээ мэдэгдлээ.
Xуучин ЗXУ-ын үед Лениний одон нь төрийн дээд шагнал байсан бөгөөд 2017 онд ОXУ-ын Коммунист намаас уг одонг сэргээж намынxаа дээд шагналыг болгосон юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг ОXУ болон БНАСАУ-ын xарилцааг бэxжүүлж, олон улсын тавцанд нео фашизмыг тууштай эсэргүүцэж буй xувь нэмрийг нь үнэлж уг одонг гардуулна гэж мэдэгдэв.
Ташрамд дурдаxад, Ким Жон Уны өвөө Ким Ир Сен xоёр удаа ЗXУ-ын төрийн дээд шагнал Лениний одон xүртсэн байдаг билээ.
Эx сурвалж: Yonhap news
Эx сурвалж: Yonhap news












